Хамгийн анхны Компьютерийн үүсэл хөгжил
Компьютерийн үүсэл хөгжил
Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ. Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.
Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үеийн томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг. Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд "Compaq" маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ (хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ. Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.
Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үеийн томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг. Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд "Compaq" маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ (хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.
Компьютерийн хөгжлийн үеүд
1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа.
Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно.
Эхний үе (1942-1959)
Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай электрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв.
2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон явдал орлоо. Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микро секундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай найдвартай, халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг нь компьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микро секундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай найдвартай, халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг нь компьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.
3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевизорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадгалах багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн. Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн инструкциудыг зэрэг гүйцэтгэх болжээ. Проаграммистууд нь өндөр түвшний хэлүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов.
4 дэх үе (1970-?)
Мэдээж энэ үед мөн л компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан бөгөөд энэ нь сисликоноор бүрэгдсэн байдаг. Мөн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газраас зохион бүтээсэн байна. (Зур-B15, B16) Ингэснээр лазер ой нь 50 миллиард гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болжээ. 1970-аад оны эхээр Buroughsдараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь хэдэн миллиард, триллион тэмдэгтүүдийг хадгалах боломжийг бүрдүүлсэн. Энэ үед compact disk (CD) and CDROM гарсан бөгөөд энэ нв он офф битүүдээр кодлогдох бөгөөд 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл энэ нь 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв. Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.
5 дахь үе (?)
Энэ үеийн компьютерүүд гэхээс илүү ярьдаг машин гэж нэрлэсэн нь дээр
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.
Зохиогчийн эрх © 2010 Olimp.edu.mn
Бүх эрхийг хуулиар хамгаалсан. Вебсайт: "Шонхор-Олимп" сургууль
Компьютерийн хөгжлийн үе шат бүрт гарч байсан компьютерийн онцлог
2010 оны 07-р сарын 07, Нийтэлсэн Dagiimaa
Oдоогоос 150 гаруй жилийн өмнө Английн математикч Чарльз Беббиж гэдэг хүн анх тоо бодох машины төсөл зохиожээ. Энэ тоо бодох машин нь агуулах, тээрэм, дамжуулга, оруулах гаргах гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг байжээ. Агуулах хэсэгт 50 оронтой 1000 тоо бүхий өгөгдөл үр дүнг хадгалахаар төлөвлөжээ. Тээрэм гэсэн энэ хэсэгт математикийн үйлдэл хийнэ. Дамжуулга гэсэн хэсэгт агуулах ба тээрмийн хооронд янз бүрийн мэдээг дамжуулна. Оруулах гаргах гэсэн хэсэгт оруулсан мэдээг агуулахад уншиж, тээрэмд хийсэн үйлдлүүдийн үр дүнг харуулахаар зохиосон байна. Чарльз Беббиж машиныхаа төслийг улам сайжруулж, ялгаварын машин зохиожээ. Энэ төслөөр машинаа үйлдвэрлэсэн бол анхны компьютер төрөх байсан боловч харамсалтай нь тухайн үеийн технологи машиныг үйлдвэрлэж чадаагүйгээс төслөө хэрэгжүүлж чадалгүй насан өөд болжээ. Түүний төсөл зөв болох нь түүнийг нас барснаас 100 жилийн дараа батлагдсан.
Аналитик машин /1835-1869/ Чарльз Беббижийн зохиосон энэ машин картанд шивсэн мэдээллийг оруулж, арифметик үйлдэл хийж санах банкинд мэдээг хадгалах зориулалттай байлаа. Энэ машинд зориулж, Лорд Байроны математикийн гоц авъяастай охин Лав Леис анхны програм зохиож байжээ.
Mark 1 /1944/ Харвардын их сургуулийн профессор Анкены 1937 онд боловсруулсан төслийг амьдралд хэрэгжүүлж, IBM пүүс 1944 онд анхны 750000 эд ангиас бүрдсэн 51 фут урт, 8 фут өндөр секундэд 3 нэмэх үйлдэл хийдэг тооны машин үйлдвэрлэжээ.
Eniac /1945-1946/ Маrk машинаас хойш хоёрхон жилийн дотор өмнөх машинаас хэдэн мянга дахин хурдтай электрон компьютер бүтээгджээ. 18000 ламптай 30 тонн жинтэй цахилгаан ихээр хэрэглэдэг компьтерийг Пенсильваны их сургуулийн физикч Жон Маукли, электроникийн инженер Преспер Экерт нар зохиожээ.
Univac /1951/ АНУ-д 1951 онд хүн амын тооллогын мэдээг боловсруулах зориулалтаар зохиосон энэ машин гараар 2000 хүн цаг шаардагдах ажлыг 280 цагт багтаан үр дүнг гаргажээ.
PI компьютер /1961/ 1940-д онд Эдуард Каснер, Жеймс Ньюман нар "n" тооны 1000 оронг бодоход 10 жил шаардагдана гэж үзэж байв. Гэвч 21 жилийн дараа IBM пүүсийн мэдээллийн төвд "n" тоог 8 цаг 43 минутанд 100265 оронтой тооцон гаргажээ. Энэ нь нэг хүний 10 жил хийх ажлаас 100 дахин их ажлыг машинаар нэг өдөрт хийлгэж чадсан гэсэн үг юм. Machack VI /1967/ Массачусетсийн технологийн дээд сургуулийн оюутан Ричард Гринблатын зохиосон шатар тоглох програм нь шатарчидтай тоглосон тэмцээнд ялсан байна. Энэ нь компьютерийн програмын анхны ялалт байв. 1976 онд Калифорнийн Саратого хотод болсон Пол Массоны нэрэмжит шатрын тэмцээнд Давид Слайт, Лори Аткин нарын зохиосон програм нэг ч хожигдолгүй ялсан байна. Зохиолч компьютер /1973 Шелдон Клейны зохиосон програмаар компьютер 2100 үгтэй адал явдалт өгүүүлэл бичсэн нь хүнээс илүү бичиж чадаагүй юм.
Хулгайч компьютер /1978/ Лос-Анжелас хотын Security банкнаас 10.2 сая америк долларыг Швейцарын банкин дахь өөхийн дансанд Марк Рафкин гэгч хүн компютерийн сүлжээг ашиглан хулгайлж чаджээ. Гэнэт баяжсандаа болоод Марк Рафкин өөрийгөө илчлэн, 1978 оны 11 дүгээр сарын 5-нд баривчлагдсан байна. Altaik 8800 /1975/ Энэ компьютер нь 439 ам долларын үнэтэй, програм хангамжгүй, гар монитороос бүрдсэн бөгөөд тохируулгаар програмчилдаг байжээ. Apple II /1977/ Apple копьютер нь телевизор холбох боломжтой, өнгөт, 67К санах ойтой BASIC хэлний интерпретортой, гар бүхий зүйлээс бүрддэг байв. Энэ компьютерийг Стив Возняк, Стив Жорбс нар бүтээж, дэлхийд нэрээ дуурсгажээ.
IBM PC /1981/ IBM бол технологийн хувьд шинэ зүйл боловч хүмүүст хүрч чадсан. 1985 онд IBM үйлдвэр 2 сая дахь компьютераа үйлдвэрлэж 5 миллиард ам долларын ашиг олсон байна. 1971 онд мэдээлэл боловсруулах чадвартай микропроцессор гэдэг бичил элементийг бүтээснээр тооцоолох электрон техникийн хөгжилд үнэтэй түлхэц болсон. Одоо IBM PC.AT компьютер 20кг ч хүрэхгүй жинтэй, 1000 орчим долларын үнэтэй болжээ.
Comments
Post a Comment