Posts

Showing posts from 2017

Цамхаг караныг яаж босгодог вэ гэдэг нь хүн болгонд сонирхолтой байдаг билээ харин та үүнийг эндээс мэдэж болох юм

Барилга угсралтын нүсэр ажлыг өргөгч крангүйгээр гүйцэтгэнэ гэвэл төсөөлөхийн аргагүй зүйл билээ. Орчин үед даац болон өргөх өндөрийн хамгийн оновчтой харьцаа бүхий цамхаг кранууд хэдэн арван давхар хүртэлх өндөртэй барилгуудын хийцийн материалуудыг зөөвөрлөхөд голлох үүргийг гүйцэтгэж байна. Барилга барьж эхлэхийн тулд эхлээд кран босгох шаардлагатай нь мэдээжийн хэрэг юм. Харин тэр өндөр крануудыг хэрхэн босгодог бол. Цамхаг төрлийн кранууд "өөрийгөө угсрах чадвар"-тай байдаг бөгөөд өргөх өндөрийг уртасгахад шаардлагатай хэсгүүдийг суурилуулан үндсэн их биеийг тухайн кранаар өөрөөр нь өргүүлэн угсардаг байна. Краныг босгох буюу хэрхэн "өөрийгөө угсарч" байгааг дараах хурдасгасан бичлэгт үзүүлжээ. Кран гэснээс дэлхийн хамгийн том цамхаг краныг хятадууд бүтээж энэ оны 3 сараас ашиглаж эхэлсэн байна. Хөх мөрний гүүрүүдийн засварын ажилд зориулан Zoomlion компаний бүтээсэн D5200-240 загварын аварга кран 240 тонн хүртэл жинтэй ачааг 210 м өндөрт гаргах чадвартай юм....

Хамгийн анхны Компьютерийн үүсэл хөгжил

Компьютерийн үүсэл хөгжил           Электрон тооцоолон бодох машиныг  бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үеийн комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ.  Хамгийн том овор хэмжээтэй гээд байгаа ширээний компьютерийг ч болов өнөөдөр ганц хүн аваад явчихна. Тэгвэл энэ бүхний эхлэл хамгийн анхны компьютер ямар байсан юм бол оо. Эргэн харъя л даа.    Дэлхийн хамгийн анхны компьютерийг 1946 онд АНУ-д бүтээсэн байна. Жон Макли, Дж. Преспер Эккерт нарын бүтээсэн Electronic Numerical Integrator And Computer буюу “ENIAC” нь 150 кВт эрчим хүчээр ажилладаг 85 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байранд нийтдээ 18 мянган электрон ламптай 30 метр урт, 28 тонн жинтэй төхөөрөмж байсан байна. Энэ компьютер үндсэндээ өнөөгийн электрон тооцооны машины /калькулятор/  үүрэг гүйцэтгэж байсан гэнэ.    ...

sain bainuuu HAAIS-iin suragch Tuvshinsanaagiin blog-d tavtai moril. Sonirholtoi medeelel buhniig endees

 Хамгийн анхны жинхэнэ гар утас /суурьгүйгээр дангаар нь ашиглах боломжтой/ 1985 онд худалдаанд гарчээ. -    Өмнөд Солонгосын өсвөр насныхан дэлхий дээрх хамгийн их текстэн мессеж бичдэг хэрэглэгчдээр шалгарчээ. Тэд жилд 200 мянга гаруй мессеж илгээдэг нь өдөрт дунджаар 60,1 мессеж бичдэг гэсэн үг юм. -    Дэлхийн хэмжээнд 3,3 тэрбум орчим гар утас идэвхтэй ажиллаж байдаг нь дэлхийн нийт хүн амын тал хувь нь ажээ. -    Хамгийн анхны гар утсыг 1973 онд Motorola компани бүтээсэн бөгөөд DynaTAC 8000X нэртэй байв. Тус компанид менежер ажилтай Мартин Купер гэгчийн бүтээсэн анхны гар утас тоосго шиг том хэмжээтэй, 900 орчим грам жинтэй байжээ. -    Өдөрт дөрвөөс дээш цагаар гар утсаар ярих нь эр бэлгийн эсийг 25 хүртэл хувиар бууруулдаг байна.  -    Английн гудамжны гэмт хэргийн гуравны нэгийг гар утасны хулгай эзэлдэг ажээ. -    Гар утас хэрэглэдэг нийт хүмүүсийн гуравны хоёр нь ут...